“ЗАЛУУ МОНГОЛЧ СУДЛААЧИД: МОНГОЛ СУДЛАЛ БА ӨНӨӨ ҮЕ” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
“ЗАЛУУ МОНГОЛЧ СУДЛААЧИД: МОНГОЛ СУДЛАЛ БА ӨНӨӨ ҮЕ” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

    “Залуу монгол судлаачдын “ЭРДМИЙН ХЭЛХЭЭ” нийгэмлэг”-ээс зохион байгуулсан “Залуу монгол судлаачид: Монгол судлал ба өнөө үе” эрдэм шинжилгээний хурал 2022 оны 05 сарын 28-ны өдөр ШУА-ийн Их чуулганы танхимд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

    Хурлын үйл ажиллагааг нээж ЗМСЭХН-ийн тэргүүн  М.Энхбаатар, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга доктор (Ph.D) Д.Баттогтох, ШУА-ийн Эрдэм шинжилгээ мониторингийн хэлтсийн дарга доктор (Ph.D) С.Баяннасан, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал доктор (Ph.D) Ц.Цэрэндорж, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал доктор (Sc.D) Ж.Бат-Ирээдүй, МБШТГТХ-ийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын бурхны шашны дээд сургуулийн дэд захирал Б.Жамбал нар үг хэлэв.


Тус эрдэм шинжилгээний хурал нь “Эх хэл, утга зохиол, урлаг, шашин соёлын асуудал”,  “Монголын түүх, эртний судлал, угсаатан соёлын харилцааны асуудал” гэсэн хоёр салбар хуралдаанд гадаад, дотоодын 50 гаруй эрдэмтэн судлаачид оролцож 49 илтгэл хэлэлцүүлж, судалгааны үр дүнгээ танилцуулав.


    Тус эрдэм шинжилгээний хурлыг Боловсрол, Шинжлэх ухааны яам, Шинжлэх Ухааны Академийн харьяа Нийгмийн ухааны салбарын 4 хүрээлэн болон Түүх, угсаатны зүйн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль, Талын язгууртан сан, Архивын ерөнхий газар, Үндэсний төв номын сан, Монголын үндэсний музей, Чингис хааны өв, соёлын хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Мөнхийн урлаг эртний эдлэлийн галерей зэрэг байгууллага, хувь хүмүүс дэмжин ажилласан юм.


 


Бусад мэдээлэл