ОХУ-ын Шинжлэх ухааны академийн ууган хүрээлэнгүүдийн нэг болох Дорно дахины хүрээлэнгийн захирал Аликбер Калабекович Аликберов ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал доктор Л.Эрдэнэболдыг Москва хотноо хүлээн авч уулзан хоёр хүрээлэнгийн хамтын ажиллагаа, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцов.
Энэ үеэр хоёр байгууллагын хооронд хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг баталгаажуулан, санамж бичгийн хүрээнд хоёр улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, дорно дахин судлал, Монголын эрт эдүгээгийн түүх, буддын судлал, сурвалж бичгийн судлал Монгол-Оросын түүхэн харилцааны чиглэлээр хамтын ажиллагааны чиглэлээ тогтоож энэ хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, шинжлэх ухааны мэдээлэл солилцох, монгол, оросын эрдэм шинжилгээний ажилтан, аспирант докторантуудыг харилцан солилцох, эрдэм шинжилгээний өгүүлэл, ном бүтээл хамтран хэвлүүлэх зэргээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов. Хамтарсан олон ажлуудыг төлөвлөсний дотор 2026 оноос “Монгол Оросын харилцаа: өнгөрсөн ба ирээдүй" сэдвийн хүрээнд хамтарсан эрдэм шинжилгээний хурлыг 2 жил тутамд Улаанбаатар Москва хотуудад зохион байгуулахаар тохиролцов.
