БНМАУ: СОЦИАЛИЗМ БА БУДДИЗМ (1944-1992) бүтээл хэвлэгдэн гарлаа
БНМАУ: СОЦИАЛИЗМ БА БУДДИЗМ (1944-1992) бүтээл хэвлэгдэн гарлаа

      

         Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D), профессор Г.Мягмарсамбуугийн "БНМАУ: Социализм ба Бурханы шашин" (ШуСс_2019-59Суурь судалгааны төслийн хүрээнд бичсэн БНМАУ: СОЦИАЛИЗМ БА БУДДИЗМ (1944-1992) хэмээх бүтээл уншигч, судлаач Та бүхний гар дээр хүрч байна.

           Энэхүү бүтээл нь “социализмын үе”-ийн Монголын шашны түүхээр гарч байгаа анхны судалгааны бүтээл бөгөөд марксист-ленинист үзэл суртал болон буддын шашин хоёр хэрхэн зэрэгцэн оршиж байсныг харуулах бөгөөд социализмын үеийн буддын шашин, сүм хийдийн түүхийг сонирхогч, эрдэмтэн судлаач, оюутан залууст чухал бүтээл болох юм.




Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
3 жилийн өмнө