ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Бүс нутаг, орчин
үеийн судалгааны салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, профессор Борын
Пунсалдулам “Монголын газар тариалангийн түүх” сэдвээр Түүхийн шинжлэх ухааны
докторын зэрэг олгох Эрдмийн зөвлөлийн хуралд хэлэлцүүлж, Түүхийн шинжлэх ухааны
докторын зэргээ амжилттай хамгааллаа. Эрдэм шинжилгээний зөвлөхөөр академич Ж.Болдбаатар,
шинжлэх ухааны доктор, профессор Ж.Урангуа нар ажилласан байна.
Борын Пунсалдулам нь Монгол улсын боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудад тасралтгүй 34 дэх
жилдээ ажиллаж буй ахмад судлаач юм.
Профессор Б.Пунсалдулам нь Монголын түүх бичлэг, ХХ зууны Монголын соёлын түүх, шинжлэх ухаан боловсролын түүх, нийгэм-эдийн засгийн хөгжлийн түүх, ХХ-ХХI зууны Монголын газар тариалангийн түүхээр судалгааны ажлыг хийж байна.
Тэрээр нэг сэдэвт бүтээл 6, хамтын бүтээл 15, баримт бичгийн эмхэтгэл 6, ном зүйн эмхэтгэл 2, редакторлаж, эрхэлсэн бүтээл 20, эрдэм шинжилгээний өгүүлэл 62, олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хуралд 71 илтгэлийг хэлэлцүүлжээ.
Шинжлэх ухааны доктор Б.Пунсалдулам танд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдмийн хамт олны
нэрийн өмнөөс халуун баяр хүргэе!