Монгол-Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад суугаа Япон Улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Х.Кобаяши ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн ахмад эрдэмтэн, доктор (Ph.D), профессор С.Цолмонг өөрийн өргөмжлөлөөр шагналаа.
С.Цолмон нь Залуу монголч эрдэмтдийг бэлтгэх үйлст үнэтэй хувь нэмрээ оруулсан ба түүний гадаад шавь нараас 6 хүн докторын зэргээ амжилттай хамгаалж, Японы Токиогийн Гадаад судлалын их сургууль, Ямагатагийн их сургууль, Хоншюгийн их сургууль зэрэг нэр хүндтэй их, дээд сургуульд багшилж байна.
Танд баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье!