“СЭЦЭН ХАН АЙМГИЙН ИЛДЭН ЗАСГИЙН ХОШУУ: ТҮҮХ, ШАШИН, СОЁЛЫН АСУУДАЛ” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
“СЭЦЭН ХАН АЙМГИЙН ИЛДЭН ЗАСГИЙН ХОШУУ: ТҮҮХ, ШАШИН,  СОЁЛЫН АСУУДАЛ” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл хэвлэгдэн гарлаа

     ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн,  Талын язгууртан сан, Дорнод аймгийн Соёл урлагийн газар, Дорнод аймгийн Халх гол сумын Засаг даргын Тамгын газар, “Ялалт” музей, “Халх голын түүх, соёл, байгалийн өв” ТББ хамтран 2022 оны 8 дугаар сарын 16-22-ны өдрүүдэд Дорнод аймгийн Халхгол суманд зохион байгуулсан “Сэцэн хан аймгийн Илдэн засгийн хошуу: Түүх, шашин, соёлын асуудал” эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл хэвлэгдэн гарав.

  Түүх, угсаатны зүйн хүрээлэн, “Талын язгууртан” сантай хамтран хошуу нутаг судлалаар зохион байгуулсан хоёр дахь удаагийн хурлын эмхэтгэл юм. Тус эмхэтгэлд эрдэм шинжилгээ, сургалтын болон олон нийтийн байгууллагын эрдэмтэн судлаачдын 23 илтгэлийг багтаажээ.


        Тэрээр илтгэлүүдэд “Сэцэн хан аймгийн Илдэн засгийн хошууны түүх, шашин, соёл, зан үйл, нутгийн зураг, байгал орчин, газар орон, өв соёлын талаарх илтгэлүүд багтсан болно.





Бусад мэдээлэл