ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, “Номадик Экспидишнз”ХХК-ийн нэрэмжит залуу эрдэмтэн судлаачдын ахисан түвшний судалгааны ажлыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр
Түүх, угсаатны зүй, археологийн чиглэлээр шилдэг судалгаа хийж, Монголын түүх, соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буй залуу судлаачдыг дэмжихэд оршино.
Тус тэтгэлэгт хөтөлбөрийг Монголын түүх, угсаатны зүй, археологийн шинжлэх ухааны салбарт ажиллаж буй залуу судлаачдын магистр болон докторын зэрэг горилж буй судалгааны ажлыг санхүүжүүлэх зорилгоор хоёр жил тутамд нэг удаа зарлана. Тэтгэлэгт хөтөлбөр нь зарлагдсан оныхоо 12-р сарын 1-ний дотор материалыг хүлээн авах ба 12-р сарын 31-нээс өмнө шалгаруулалт
явагдана.
Тухайн жилд тэтгэлэгт 2 хүнийг шалгаруулах ба шагналын нийт сан 5 сая төгрөг байна.
Шилдэг судалгааны төслийг шалгаруулах комисст ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс мэргэжлийн 2 эрдэмтэн, төслийн санхүүжүүлэгч “Номадик Экспидишнз” ХХК-ийн талаас бие төлөөлөгч 1 хүн, гаднын их дээд сургууль, мэргэжлийн байгууллагаас 1 эрдэмтнийг тус тус оролцуулна.
Судалгааны ажил эцэслэн, тайлан хамгаалалт дууссаны дараа ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс судалгааны ажлын үр дүнг "Номадик Экспидишнз" ХХК-д танилцуулж, тайлангийн нэг хувийг хадгалуулна.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах залуу судлаач дараах ерөнхий шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
Түүх, угсаатны зүй, археологийн мэргэжилтэй;
Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан;
Түүх, угсаатны зүй, археологийн чиглэлээр докторантурт суралцаж байгаа болон докторын зэрэгтэй 40 хүртэлх настай;
Дэвшүүлж буй ажил нь түүх, угсаатны зүй, археологийн шинжлэх ухааны бага судлагдсан, шинээр асуудал дэвшүүлсэн судалгааны ажил байх.
Боловсрол, ажлын туршлагыг харуулах товч намтар;
Суралцаж буй сургуулийн тодорхойлолт
Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт;
Дэвшүүлж буй судалгааны сэдвийн санал, төлөвлөгөө; Удирдагч болон зөвлөгч багшийн тодорхойлолт;
Бүртгэлийн хураамж 30 мянган төгрөг.