“ТҮШЭЭТ ХАН АЙМГИЙН БИШРЭЛТ ЗАСГИЙН ХОШУУ: ТҮҮХ, ШАШИН, СОЁЛЫН АСУУДАЛ” эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
“ТҮШЭЭТ ХАН АЙМГИЙН БИШРЭЛТ ЗАСГИЙН ХОШУУ: ТҮҮХ, ШАШИН, СОЁЛЫН АСУУДАЛ” эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл хэвлэгдэн гарлаа


ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Талын язгууртан сан, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ИТХ, ЗДТГ, Нутгийн зөвлөл, Баруун гүний Гандандаржаалан хийдтэй  хамтран 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд зохион байгуулсан хошуу нутаг судлалын дөрөв дэх удаагийн хурал “Түшээт хан аймгийн Бишрэлт засгийн хошууны түүх, шашин, соёл” эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн эмхэтгэл хэвлэгдэн гарлаа.


Эмхэтгэлд, Түшээт хан аймгийн Бишрэлт засгийн хошууны түүхэн уламжлал, засаг захиргааны зохион байгуулалт, хүн ам, хүрээ хийд зэрэг асуудлаас гадна Булган аймгийн Хишиг-Өндөр сум байгуулагдсан болон тус сумын түүхийн асуудлыг багтаан Булган аймгийн Хишиг-Өндөр сум байгуулагдсаны 100 жилийн ойн босгон дээр хэвлүүлэн уншигчдын хүртээл болгож байна.



Бусад мэдээлэл