Тус
судалгааны ажлын зорилго нь БНМАУ-ын төр, засгаас шашны талаар баримталсан
бодлого, түүний үр дагавар болон тухайн үеийн нийгмийн ухамсрын түвшинд шашны
эзэлж байсан байр суурь, гүйцэтгэсэн үүргийг түүх-шашин судлалын үүднээс
нэгтгэн судалж, шинэ мэдлэг буй болгоход оршиж байна.
Энэхүү бүтээлд багтсан ярилцлага, дурсамжнаас бид тухайн үйл явдлыг тэр үед түүнийг нүдээр үзсэн хүмүүс хэрхэн яаж ойлгож, тухайн үеийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлж дүгнэж байсан, нийгэм засаг захиргааны зүгээс өөрт ирэх шаардлага, шахалт яаж нөлөө үзүүлж байсан талаар шинэ сонирхолтой баримтуудыг мэдэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл аман түүхийн судалгаагаар дамжуулан нийгмийн ухамсар, ахуйд үнэлэлт, дүгнэлт өгч байгаа нь бидэнд асар их сургамж болохын сацуу социализмын үеийн шашны түүхийг зөв зүйтэй танин мэдэх, бодитойгоор үнэлэн цэгнэхэд тустай болно.