“САЙН НОЁН ХАН АЙМГИЙН ДАЛАЙ ЧОЙНХОР ВАНГИЙН ХОШУУ БА ЦАХИР СУМЫН ТҮҮХ, СОЁЛ, ШАШИН, БАЙГАЛЬ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ.
“САЙН НОЁН ХАН АЙМГИЙН ДАЛАЙ ЧОЙНХОР ВАНГИЙН ХОШУУ БА ЦАХИР СУМЫН ТҮҮХ, СОЁЛ, ШАШИН, БАЙГАЛЬ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ.

 
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Ялгуусан хутагт сан, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Цахир сумын Засаг даргын Тамгын газартай хамтран 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Цахир суманд “Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу ба Цахир сумын түүх, соёл, шашин байгаль” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав.
Хурлын нээж Ялгуусан хутагтын 17-р дүр Данзинванчүг гэгээнтэн, Архангай аймгийн Цахир сумын Засаг дарга О.Лхагвабаясгалан нар үг хэлэв. Хурлын үйл ажиллагааг ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Дундад зууны судлалын салбарын эрхлэгч Л.Ганбат удирдан явуулаа.
“Хошуу нутаг судлал”-ын 28 дахь энэ эрдэм шинжилгээний хурал нь Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу ба Цахир сумын түүх, угсаа, соёл, шашин, орон нутаг судлалын түүхийн судалгааг өргөжүүлэх, тодруулахад чиглэгдсэн болно.
Тус эрдэм шинжлгээний хуралд Академич Д.Сангаа, доктор М.Батаа, Д.Дэмбэрэл нарын хамтарсан “Хоосон чанарын сургаалын физик тайлбар ба харьцуулсан танин мэдэхүй”, Гавьяат эдийн засаг Т.Халтар “Халзан бүргэдэй хайрханы өвөрт төрсөн хутагт, хувилгаад”, Архангай аймгийн Цахир сумын иргэн О.Бадмаадорж “Сэрүүн сайхан хангай” уртын дууны тухай”, доктор Г.Мягмарсамбуу “Цахир сумын түүхтэй холбоотой зарим асуудлууд”, магистр “Г.Баярмаа “Ялгуусан хутагтын нэгэн тамганы тухай”, доктор С.Энхнаран “Орон нутгийн соёлын өв, олон нийтийн оролцоо: Хутагтуудын онгоны жишээн дээр”, магистр Б.Бямбажаргал “Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны нутаг дахь Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгэлтэй түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд”, магистр Ц.Энхжаргал “Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалах Далай Чойнхор вангийн хошууны урчуудын бүтээлээс”, магистр Б.Баасанжаргал “Архангай аймгийн Цахир сум хэвлэлийн хуудаснаа: Архангайн үнэн сонины жишээн дээр”, доктор Ч.Туулцэцэг “Далай Чойнхор вангийн хошууны гэрлэлтийн онцлог”, Түүх, нийгмийн багш Д.Тулга “Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны ар отгийн аман түүхийн мэдээ”, С.Батчулуун “Тойн эрдэнэ Ц.Чүлтэмжамц түүний шавь Р.Санжаажав нарын товч танилцуулга” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Эрдэм шинжилгээний хуралд ШУА-ын Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Физик технологийн хүрээлэн, Философийн хүрээлэн, Богд хааны ордон музей, СУИС-ийн Соёл судлалын хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, Дүрслэх урлагийн музей”, Цахир сумын иргэдийн төлөөлөгч оролцлоо.


Бусад мэдээлэл