“Монголын газар тариалангийн түүх” бүтээл нь нэн эртнээс нааш эрхлэн ирсэн
тариалангийн хөгжлийг Монгол Улсын газар
нутгаар хязгаарлан, газар тариалангийн системийн хөгжлийн асуудлууд болон Монгол
Улсын төрөөс авч хэрэгжүүлсэн бодлого шийдвэр, хэрэгжилтийн хүрээг хамран
судалжээ. Уг бүтээл нь 6 бүлэг, 26 зүйл, дүгнэлт, ном зүй, хавсралтаас бүрдэнэ.
Нэгдүгээр бүлэгт нэн эрт үеэс ХХ зууны эхэн хүртэлх монгол нутгийн
тариалан эрхлэлтийн улбаа, тариалангийн голомт газрууд, тариалах арга
ажиллагаа, нүүдэлчдийн тариалангийн соёл, сүм хийдийн болон монгол нутаг дахь
гадаад иргэдийн тариалангийн түүхийн асуудлыг,
Хоёрдугаар бүлэгт ХХ зууны эхний
хагасын Монгол улсын газар тариалангийн шинэчлэлийн бодлого, түүний хэрэгжилт,
явц, үр дүнгийн тухай асуудлыг,
Гуравдугаар бүлэгт газар тариалан ХАА-н бие даасан салбар болон хөгжсөн
түүхийн асуудлыг,
Дөрөвдүгээр
бүлэгт Монголын газар тариалангийн үйлдвэрлэлийн
материаллаг бааз суурь бэхжиж, салбарын хөгжилд гарсан амжилт, бэрхшээлийг,
Тавдугаар бүлэгт Атрын гурав, дөрөв дүгээр аяны
хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл сэргэн, өргөжиж буй байдлыг,
Зургаадугаар бүлэгт өнөөгийн Монгол улсын төрөөс газар тариалангийн талаар баримталж буй бодлого, түүний хэрэгжилт, үр дүнгийн тухай асуудлыг тус тус авч үзсэн байна.