Өдөрлөгөөр 2025 онд тус хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн 57 ном бүтээлийг товч танилцуулж, доктор (Ph.D), профессор Г.Мягмарсамбуугийн бичсэн “Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл чөлөөлөх дайн 1945 он”; доктор (Ph.D) Г.Алтансүхийн “XII зууны монголчуудын нийгмийн байгуулал” нэгэн сэдэвт зохиолын шүүмж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн доктор (Ph.D), Л.Ганбат “Монголын эзэнт гүрэн: Түүх, соёлын өв” лекцийг оюутан, сурагчдад зориулан уншлаа.

Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн археологи, угсаатны зүй, сурвалж судлалын судалгааны ажлыг сурталчлан таниулах зорилгоор археологи, угсаатан, баримтын сан хөмрөгийн дээжээр бэсрэг үзэсгэлэн гаргаж, хямдралтай номын худалдаа зохион байгуулав.
