ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Говь-Алтай аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газар, Говь-Алтай аймгийн Бугат сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Талын язгууртан сан хамтран 2023 оны 6 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан хошуу нутаг судлалын зургаа дахь удаагийн хурал болох “Засагт хан аймгийн Дайчин засгийн хошууны түүх, соёл” эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл хэвлэгдэн гарлаа. Тус эмхэтгэлд эрдэмтэн судлаачдын 16 илтгэлийг багтаажээ.