ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн БНСУ-ын Донгүк их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
2021 оны 12-р сарын 23-ны өдөр Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал
Ц.Цэрэндорж, БНСУ-ын Донгүк их сургуулийн Соёл судлалын академийн захирал Сө Ин
Бом нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Цар тахлын энэ үед хоёр тал цахимаар холбогдсон бөгөөд гарын үсэг зурах ажиллагаанд Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), профессор Ц.Энхчимэг, Сурвалж судлал баримт мэдээллийн төвийн эрхлэгч, доктор (Ph.D) Б.Нацагдорж, Нийгэм соёлын хүн судлалын салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Т.Билэгсайхан нар оролцов.
Уг санамж бичгийн дагуу хоёр байгууллагын эрдэмтэн судлаачид цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах, харилцан солилцооны хөтөлбөрт хамруулах юм.