Тус бүтээл нийт 4 бүлгээс бүрдэх бөгөөд эхний бүлэг нь
“Монголчуудын мэдлэг ухаан, шинжлэх ухааны хөгжлийн тойм” нэртэй, уг бүлэгт
Монголчуудын эрт дээр үеэс практикаар хуримтлуулж ирсэн мэдлэг ухаанаас эхлээд
орчин үеийн шинжлэх ухааны хөгжлийг тоймлон бичжээ.
Хоёрдугаар бүлэгт, XX зууны эхнээс өрнө дорнын орнуудын шинжлэх ухааны
мэдлэгийг түлхүү хүлээн авч, орчин үеийн шинжлэх хөгжиж үүний үр дүнд Академич
Б.Ширэндэв, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, Ш.Нацагдорж, Х.Пэрлээ зэрэг гарамгай эрдэмтэд төрөн гарсан тухай
өгүүлжээ.
Гурав, дөрөвдүгээр бүлэгт, нийгмийн ухааны ахмад эрдэмтдийн төлөөлөгчдийг оруулахдаа эрдмийн зэрэг цолыг харгалзаагүй тухайн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрээр нь эрэмбэлж оруулсан байна.