2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Шинжлэх Ухааны Академи Батлан хамгаалах яамтай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд туршлага солилцох өдөрлөг боллоо.
Тус өдөрлөгийн хүрээнд Батлан хамгаалахын яамны харьяа Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэн, Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн хамт олон ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн салбар төвүүдийн үйл ажиллагаатай танилцав.
Мөн тус өдөрлөгийн үеэр Түүх, угсаатны зүйн хүрээлэн Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд Монголын төр, цэргийн түүхийг судлах, археологийн хайгуул, малтлага судалгааны ажил явуулах, ном бүтээл туурвих, үзэсгэлэн зохион байгуулах зэргээг хамтран ажиллах юм.