ТҮҮХИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР (Sc.D) Ц.БАТБАЯРТ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР “АКАДЕМИЧ” ХЭРГЭМ ХҮРТЭЭЛЭЭ

Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, нэрт эрдэмтэн Түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Цэдэндамын Батбаярт “Академич” хэргэм хүртээлээ.

Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр болж, Ж.Даваасамбуу, Ц.Нанзад, Ж.Норовсүрэн, Н.Тогтохбаяр, Ц.Батбаяр нарыг Академийн жинхэнэ гишүүнээр сонгосон байна.

Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчөөс дээрх эрдэмтдэд “Академич” хэргэм олгуулахаар өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга  2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр зарлиг гаргаж, дээрх нэр бүхий эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээх ёслолын арга хэмжээ Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд 2021 оны 5 дугаар сарын 16-нд болов.

Академич Ц.Батбаярт ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн хамт олны  нэрийн өмнөөс халуун баяр хүргэе!

Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
3 жилийн өмнө