ОХУ-ын ШУА-ийн Хятад, Зүүн хойд ази судлалын хүрээлэнгийн захирал К.В.Бабаев тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсын ШУА-д зочлов.
Энэ үеэр тус хүрээлэнгийн захирал К.В.Бабаев Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Философийн хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэнгийн захирлуудтай хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.
Гэрээний хүрээнд холбогдох байгууллагууд эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр хамтран ажиллах, хамтарсан хурал зөвлөгөөн хийх, төсөл хөтөлбөр боловсруулан идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.
Хамтын ажиллагааны гэрээ зурсны дараа талууд хамтарсан дугуй ширээний ярилцлага хийж, хоёр орны уламжлалт шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагаа цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэв.