“МОНГОЛЧУУДЫН ЦАГААН САР” шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл хэвлэгдэн гарлаа.
“МОНГОЛЧУУДЫН ЦАГААН САР” шинжлэх ухааны  хялбаршуулсан бүтээл хэвлэгдэн гарлаа.

ШУА-аас эрхлэн гаргадаг Шинжлэх ухааны хялбаршуулсан цуврал бүтээлийн 2022 оны 82-95 дахь дугаарт ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Нийгэм-соёлын хүн судлалын салбарын судлаачид “Монголчуудын цагаан сар” хялбаршуулсан бүтээлийг хэвлэн нийтлүүлэв.

Тус бүтээлд Монголчуудын цагаан сарын үүсэл гарвал, түүний талаарх түүхийн баримт сэлтүүдэд хэрхэн дурдсан байдаг, Монгол нутгаар аялсан гадны жуулчид, аялагчид өөрсдийн тэмдэглэлүүдэд цагаан сарын ёслолын талаар хэрхэн тэмдэглэсэн байдаг, цагаан сарын ёслолын өмнө хийдэг уламжлалт ёс горим, битүүний өдөр хийх зан үйл, ёслол, шинийн нэгний өдөр хийх дэг ёс, цагаан сарын ёслолын үеэр тоглодог уламжлалт тоглоом наадгай, түүнд хамаарах ёс, зан үйл, хөөрөг зөрүүлэх ёс, хадаг барьж золгох ёс зэрэг олон талын мэдээллийг багтаасан олон нийт, хүүхэд залуучуудад зориулан бичигдсэн бүтээл болжээ.

Монголчуудын цагаан сарын ёслол-баярын талаарх энэхүү бүтээлийг монголчуудын дундах нийтлэг ёс горим, дэг ёсуудыг багтаахыг оролдсон бөгөөд тэр дундаа бүс нутгийн өвөрмөц зан үйл, заншлын хэлбэрүүдийг багтааснаараа онцлог юм. Жишээ нь, говийн бүс нутаг, тал хээрийн бүс нутаг, баруун монголчуудын дундах ёс горим зэргийг дурдаж, нийтлэг монголчуудын төрт ёсны уламжлалт баяр ёслол болох талаас нь өгүүлэхийг хичээсэн бүтээл болжээ. 


Бусад мэдээлэл