ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, ШУТИС-ийн БУХС-дын хамтран зохион байгуулж буй Унгар улсын Төв Европын их сургуулийн профессор, доктор Лазловскигийн цуврал лекцний гурав дахь лекц ШУА дээр амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэ удаагийн лекц нь Унгар дахь Монголын довтолгооны үеийн археологийн судалгаа /1241-1242/ гэх сэдвийн хүрээнд Монголчуудын Унгар, Төв Европт хийсэн байлдан дагуулал, Европчуудаас үзүүлж байсан эсэргүүцэл, Мухи гол дахь тулалдаан болон дайны талбарын археологийн судалгаа, Монголчууд 1244 онд Төв Европыг орхин гарах болсон шалтгааныг гадаадын эрдэмтэд хэрхэн үзэж байгаа тухай санал таамаглал болон өөрийн судалгааны шинэ үр дүнгийн талаар санал дэвшүүлсэн сонирхолтой лекцийг танилцууллаа.