“ХАРХОРУМ 800” ӨГҮҮЛЛИЙН ЭМХЭТГЭЛ ХЭВЛЭГДЛЭЭ
“ХАРХОРУМ 800” ӨГҮҮЛЛИЙН ЭМХЭТГЭЛ ХЭВЛЭГДЛЭЭ


ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Монголын эзэнт гүрэн, дундад үеийн түүхийн салбараас Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан “Хархорум 800” өгүүллийн эмхэтгэлийг эрхлэн хэвлүүллээ. Энэ бүтээл нь тус салбараас цаашид эрхлэн гаргах “Монголын эзэнт гүрний түүхийн судалгаа” цувралын эхний дугаар бөгөөд тус бүтээлийг  ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Ц.Цэрэндорж, доктор (Ph.D) Л.Ганбат нар эрхлэн хэвлүүлсэн.

           “Хархорум 800” өгүүллийн эмхэтгэлд Монгол, БНХАУ, БНТУ-ын эрдэмтдийн 18 өгүүллийг хамруулсан  бөгөөд үүнээс 80 гаруй хувь нь урьд өмнө нийтлэгдээгүй бүтээлүүд болно. Тус эмхэтгэлийг хэвлүүлэхэд ивээн тэтгэж хамтран ажилласан Улаанбаатар хот дахь Хархорин сумын нутгийн зөвлөлийн хамт олонд гүн талархал илэрхийлье.





Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
3 жилийн өмнө