ХОВД ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ.
ХОВД ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ.

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор Ц.Цэрэндорж Ховд их сургуулийн захирал, доктор Б.Гантөмөр нар хоёр байгууллагын хамтран ажиллах санамж бичигт 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Ховд Их сургуульд гарын үсэг зурав. 


Уг санамж бичгийн зорилго нь Монгол орны баруун бүс нутгийн ард түмний түүх, соёлын өвийг хамтран судлах, олон нийтийг соён гэгээрүүлэх, Ховд их сургуулийн бэлтгэн гаргаж буй мэргэжилтний мэдлэг, дадал, чадварыг сайжруулах тал дээр хамтран ажиллахад оршино.


Тус санамж бичгийн хүрээнд хоёр талын залуу багш, судлаачдын эрдэм шинжилгээ, онол арга зүйн түвшнийг дээшлүүлэх, түүх, угсаатны зүйн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, төгсөгчдийг боломжит ажлын байраар хангах талаар хамтран ажиллах, судалгаа шинжилгээний асуудлаар харилцан дэмжиж туслах, ажлын шилдэг туршлагаас хуваалцах зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцов.  


Бусад мэдээлэл