MONUMENTA HISTORICA INSTITUTI HISTORIAE ET ETHNOLOGICI ACADEMIAE SCIENTIARIUM MONGOLI. TOMUS XIV, FASCICULUS 1 дугаараар хэвлэгдэн гарлаа.
MONUMENTA HISTORICA INSTITUTI HISTORIAE ET ETHNOLOGICI ACADEMIAE SCIENTIARIUM MONGOLI. TOMUS XIV, FASCICULUS 1 дугаараар хэвлэгдэн гарлаа.

Монгол улсын Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс уламжлал болгон эрдэм шинжилгээний 3 сэтгүүл эрхлэн гаргадгаас “Дурсгалт бичгийн чуулган” буюу “Monumenta Historica” сэтгүүлийн 14 дэх дугаар хэвлэгдэн гарлаа.

Тус дугаарт “ШИБАНИ НАМЕ БУЮУ ШИБАН ХААНЫ ТҮҮХ” бүтээлийг Эртний түүхийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Г.Алтансүх Цагадай хэлнээс орчуулж, удиртгал бичиж, галиг, тайлбар хийн уншигч, судлагч олны хүртээл болгож байна.

Энэ сурвалжийн агуулга нь үндсэн гурван хэсэгтэй. Эхний хэсэгт Адамаас эхлээд Чингис хааны үе хүртэлх түүхийг өгүүлдэг. Хоёрдугаар хэсэгт Хонгирад иргэний түүхэнд холбогдох, мэдээ баримтыг нэгтгэхийг оролдсон байна. Гуравдугаар хэсэгт нь Мухаммед Шибан ханы өвөг эцгээс эхлээд түүний нас барах хүртэлх түүхэн үйл явдлыг хүүрнэн өгүүлсэн нь Монголын эзэнт гүрний задралын түүх, монголчуудын дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, үлдээсэн өв, Дундад азийн өнөөгийн дүр төрх бүрэлдэн бий болоход монголчуудын гүйцэтгэсэн үүрэг нөлөөг судлахад тодорхой эх сурвалж болдогоороо ач холбогдолтой.

Сурвалжийн уг эх нь эдүгээ Оросын Шинжлэх Ухааны Академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн сан хөмрөгт С-139 бүртгэлийн дугаартай хадгалагдаж байна. Уг эхийг хар бэхээр бичээд гарчиг нь улаан өнгөөр ялган тэмдэглэсэн 99 нүүр бичвэртэй.

Уг бүтээлд сурвалжийн анхны латин галигийг Санкт-Петербургийн Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн санд С-139 дугаартай хадгалагдаж буй гар бичмэл эхийг баримтлан хийж, монгол хэлнээ орчуулжээ. Мөн орос, турк хэлний орчуулгуудтай тулгаж, зөрүүтэй хэсэгт тайлбар хийсэн байна. Мөн тус сурвалжийн уг эхийг анх удаа энэ бүтээлд факсимиле хэлбэрээр хэвлэн нийтэлсэн байна.


Бусад мэдээлэл