“Юань улсын засаглалын стратегийн судалгаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөв
“Юань улсын засаглалын стратегийн судалгаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөв

МУ-ын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, БНСУ-ын Зүүн хойд Азийн Түүхийн сантай хамтран “Юань улсын засаглалын стратегийн судалгаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулав.









Эрдэм шинжилгээний хурлыг нээж ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хэлсэн үгэндээ: “Монголын түүхчидтэй идэвхтэй хамтран ажиллаж байгаа байгууллагуудын дунд Зүүн Хойд Азийн Түүхийн сан  нь томоохон байр суурь эзэлдэг” гэдгийг онцолж байлаа.





















 




ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор  Ц.Цэрэндорж: “Энэ удаагийн хуралд хоёр улсын нэр хүндтэй эрдэмтэн багш нар илтгэл хэлэлцүүлж эрдэм шинжилгээний цоо шинэ үр дүнгээсээ танилцуулж байгаа нь Монголын эзэнт гүрний түүхийн судалгаанд Монгол, Солонгосын түүхчдийн эзлэх байр суурь, эрдэм шинжилгээний хөгжил дэвшлийг харуулах сайхан завшаан хэмээн үзэж байгаа”-г цохон тэмдэглэсэн юм.









































Зүүн Хойд Азийн сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга И.Йөнхо: Зүүн Хойд Азийн Түүхийн сан нь 2006 онд байгуулагдсан цагаасаа хойш Зүүн Хойд Азийн Түүхийн зөрчилдөөнийг намжааж, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн үндэс суурийг тавихын төлөө ажиллаж ирсэн. Манай сан болон Монгол улсын ШУА-ийн Түүх археологийн хүрээлэн хооронд 2007 онд харилцан найрамдалт харилцааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний солилцоог сайжруулах зорилгоор MOU байгуулан ажиллаж байна.

“Юань улсын засаглалын стратегийн судалгаа” нь урьд өмнөх судалгаануудаас арай илүү тодорхой, эрдэм шинжилгээний агуулгатай болж байна гэж бодож байна. Хятадын эрдэм судлалд “Хятад улс нэгдсэн олон үндэстний улс болон хөгжихөд хувь нэмрээ оруулсан” гэж дурдахдаа Юань улсыг тулгуур материал болгон ашиглаж байна. Сүүлийн үед “Орчин үеэс өмнө гаднаа харагдахгүй ч Хятад үндэстэн "чөлөөтэй оршин тогтнож байсан" гэсэн логикийг дэвшүүлэн, Юань улсын үеийн Монгол хүмүүс бол Хятад үндэстэн гэсэн санааг дэвшүүлэх болсон. Өнгөрсөн хугацаанд Юань улсын талаарх судалгаа нь ихэвчлэн Хятадын байр сууринаас авч үзэх хандлага их байсан бол өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал нь “Юань улсын засаглалын хэв маяг” гэсэн сэдвийн хүрээнд Монгол хүмүүсийн байр сууринаас авч үзэж байна. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь Юань улсын талаарх судалгааны шинэ хандлагыг бий болгож байна.







МУ-ын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, БНСУ-ын Зүүн хойд Азийн Түүхийн сан хоёр байгууллага 2008 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлж, хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг уламжлал тогтсон бөгөөд энэ цаг үеэс Монгол, Солонгос хоёр улсын түүхийн судалгаа нь олны анхаарлыг татах болж тухайн чиглэлээр хийгдэх судалгааны цар хүрээ, төвшин ахихад үнэтэй хувь нэмэр оруулсан гэж судлаачид үнэлдэг билээ.


Тэрээр өмнөх хурлуудад “Монголын эзэнт гүрэн ба Корё улсын түүх, харилцаа” гэх мэт Монгол, Солонгосын эрт, дундад үеийн харилцаанаас эхлээд орчин үеийн дипломат харилцаа тогтсон цаг үе хүртэлх өргөн цар хүрээтэй асуудлаар мэргэжлийн эрдэмтэн судлаачид судалгааны үр дүнгээ хэлэлцэж байсан юм.



















Бусад мэдээлэл