ШИНЭ БҮТЭЭЛ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА
ШИНЭ БҮТЭЭЛ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА


    ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, будда, төвдийн судлалын хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй “1921 оны Монголын хувьсгалыг монгол үндэстний түүхийн үүднээс авч үзэх нь” эрдэм шинжилгээний хамтарсан төслийн судалгааны багийн туурвисан “1921 оны Монголын хувьсгалын ном зүй” /хариуц. ред.Л.В. Курас, Н.Хишигт; эрдэм шинжилгээний ред. С.В. Васильева, Б.Тунгалаг; эмхт. Л.В. Курас, Н. Хишигт, Б.Д. Цыбенов, Ч. Батдорж, Н.Наранжаргал, Ц.С. Очиров. –Улаан-Үд-Улаанбаатар: “Оттиск”, 2021. 320 тал/ бүтээл хэвлэгдэн гарав.
    1921 оны Монголын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан номзүйн энэхүү лавлагаа нь орос хэл дээрх бүтээл, монгол хэл дээрх бүтээл гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмцлийн уламжлал, монгол үндэстний нийтлэг эрх ашиг, үзэл санаа, 1911, 1921 оны үйл явдлуудын залгамж чанар, 1921 оны хувьсгалын шалтгаан, МАН ба АТЗГ, ЗОУ ба Коминтерны бодлого, үйл ажиллагаа, эрх чөлөөний тэмцлийг удирдан зохион байгуулсан зүтгэлтнүүд, хувьсгалын ялалтыг авчирсан цэрэг хүч, Монгол орныг чөлөөлөх цэргийн ажиллагаа, 1921 оны хувьсгалын ач холбогдол, монгол үндэстний хувь заяанд үзүүлсэн нөлөө зэрэг өргөн цар хүрээтэй асуудлуудыг судлан шинжилсэн ном бүтээлүүдийн талаарх мэдээллийг багтаасан болно. Үүнд: нийт 2687 бүтээлийн мэдээллийг багтааснаас монгол хэл дээрх бүтээл 1862, орос хэл дээрх бүтээл 825 болно.



Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
3 жилийн өмнө