ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Талын язгууртан сан, Увс аймгийн
Малчин сумын ИТХ, ЗДТГ, Тод номын гэрэл төвтэй хамтран 2022 оны 10 дугаар сарын
7-ны өдөр Увс аймгийн Малчин суманд зохион байгуулсан хошуу нутаг судлалын гурав
дахь удаагийн хурал болох “Далай хан, Зоригт хан аймгуудын арван нэгэн баяд
хошууны түүх, соёл” эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн эмхэтгэл хэвлэгдэн
гарлаа.
Эмхэтгэлд, Далай хан, Зоригт хан аймгуудын арван нэгэн баяд хошууны түүхэн уламжлал, засаг захиргааны зохион байгуулалт, хүн ам, угсаатны зүй, баяд туулийн судалгааны асуудлыг хамарсан юм.