Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас санаачлан "Эрдэмтдийн үг"
цуврал лекц 2016 оноос эхлэн нийтийн хүртээл болсоор ирсэн билээ.
“Эрдэмтдийн үг” шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал 38 дахь лекцэд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Борын ПУНСАЛДУЛАМ уригдан оролцож өөрийн судалгааны ажлын нэгээхэн хэсэг болох "ХХ ЗУУНЫ МОНГОЛЫН СОЁЛ, БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮН" сэдэвт лекцийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний даваа гарагт ШУА-ийн төв байрны Их чуулганы танхимд уншив.