Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан 2022 оны 9-р сарын 30-ны өдөр ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс өндөр насны тэтгэвэрт гарсан Ахмадуудаа хүндэтгэн хүлээн авч, уулзалт зохион байгууллаа. Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Ц.Цэрэндорж ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүлээд эрүүл энх, урт удаан наслахыг хүсэж, ерөөл дэвшүүллээ.
Мөн тус хүрээлэнгийн Ахмадын зөвлөлийн дарга Г.Дамба гуай ахмадууддаа баярын мэнд дэвшүүлж, хүрээлэнгийн захиргааны хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлэв.
Захирал Ц.Цэрэндорж, Ахмадын зөвлөлийн дарга Г.Дамба нар ахмадууддаа хүрээлэнгийн захиргааны зүгээс ахмадуудынхаа ахуй амьдралд дэмжлэг болох үүднээс бэлтгэсэн мөнгөн урамшуулал, гарын бэлгийг гардуулан өгөв.
Өдгөө Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ахмадын зөвлөлд 22 ахмадууд бүртгэлтэй байна.
Шинжлэх Ухааны Академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн түшиг тулгуур болсон нийт ахмадууд Та бүхэндээ олон улсын ахмадын баярын мэнд хүргэе.