“Бүтээн байгуулалтын жилүүд: хууч яриа, дурсамж” бүтээл хэвлэгдэн гарлаа.
“Бүтээн байгуулалтын жилүүд: хууч яриа, дурсамж” бүтээл хэвлэгдэн гарлаа.

Монгол улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Sc.D), профессор Б.Пунсалдуламын (ШуСс-2019/62) Суурь судалгааны төслийн хүрээнд “Бүтээн байгуулалтын жилүүд: хууч яриа, дурсамж” бүтээл хэвлэгдэн гарлаа. Энэхүү бүтээлд шинэ нийгэм байгуулах гэсэн нэгэн үзүүрт бодлоор хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж явсан ажилчин, малчин, сэхээтэн нийгмийн янз бүрийн анги бүлгийн төлөөлөгчдийн дуртгал, дурсамж, хууч яриа оржээ. Ялангуяа цагийн эрхээр тэр болгон дурсах нь ховордсон Хөдөө Аж Ахуйн Нэгдлийг анх үүсгэн байгуулалцаж явсан нэгдлийн анхны дарга, удирдах ажилтан, хөдөлмөрийн баатруудын дурсамж, дуртгал орсон нь хуучин тогтолцооны үеийг судлахад чухал нөхвөр болж өгөх юм. Тус бүтээлийн эмхэтгэгчээр Ц.Энхжаргал, Редактороор Ж.Болдбаатар нар ажиллажээ. 


    

 








Бусад мэдээлэл