“Забытый дипломат:Отто Иванович Макстенек –первый уполномоченный Советской России в Монголии." бүтээл хэвлэгдэн гарав.
Монгол улсын ШУА-ийн Түүх,
угсаатны зүйн хүрээлэнгээс Оросын ШУА-ийн
Сибирийн салбарын Монгол, будда, төвд судлалын хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж
буй “1921 оны Монголын хувьсгалыг монгол үндэстний түүхийн үүднээс харах
нь (1921 оны Монголын хувьсгалын 100
жилийн ойд зориулав)” судалгааны төслийн хүрээнд Л.В. Курас, Н.Хишигт, Б.Д.Цыбенов нарын зохиогчтой “Забытый дипломат:Отто Иванович Макстенек –первый уполномоченный
Советской России в Монголии. К 100-летию Монгольской революции 1921 г. /
Науч.ред.Б.В. Базаров.– Иркутск: Изд-во «Оттиск», 2022. – 184 с/ ном
хэвлэгдэн гарав.
Энэхүү номд ЗСБНХОУ-ын Гадаад хэргийн Ардын комиссиаратаас Монголд анхны бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон ч тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Троицкосавск
хотноо сууж байсан О.И. Макстенек 1920-1921 онд улс төр, дипломатын өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж, ЗОУ-д ээлж дараалан очсон Монголын эх орончдын хэсэг бүрийг Троицкосавст
хүлээн авч, цааш АДБНУ-аар дамжин ЗОУ-д
явах буцах, төлөөлөгчдийг ЗОУ-д байх хугацаанд Нийслэл Хүрээн дэх намын нөхөдтэй харилцах явдлыг хангах, мөн оны сүүлээр хилийн бүс нутагт хамтран ажиллах зэргээр 1921 оны хувьсгалын
бэлтгэлийг хангахад хувь чухал үүрэг гүйцэтгэснийг харуулжээ.
Түүнчлэн Монгол, Оросын түүх бичлэгт О.И.Макстекийн талаар хэрхэн
өгүүлсэн хийгээд, 1920 оны дундаас 1921
оны 3 сар хүртэлх хугацаанд Монгол орны улс төрийн байдлын талаар бичсэн мэдээлэл, үйл ажиллагааны тайлан зэрэг сонирхолтой баримтуудыг судалгааны
эргэлтэд анх удаа оруулсан болно.
1938 онд улс
төрийн хилс хэргээр шийтгүүлсэн учир хэдэн арван жилийн туршид түүхийн судалгааны гадна үлдсэн оросын хувьсгалч, дипломатч О.И.Макстекийн тухай
энэхүү нь анхны ном нь ХХ зууны хориод оны хувьсгалт ба үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, Монгол, Оросын харилцааны түүхийг
судлагч эрдэмтэн судлаачдад зориулагдсан
болно.
Бусад мэдээлэл