“1932 оны зэвсэгт бослогын судалгаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.
“1932 оны зэвсэгт бослогын судалгаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.


        “1932 оны зэвсэгт бослогын судалгаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, “Талын язгууртан” сантай хамтарч, 2022 оны 11 дүгээр сарын 14-нд “Чингис хаан” музейн Их танхимд зохион байгууллаа.  Тус олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд шилдэг илтгэл шалгаруулах уралдаан зарлаж, шалгарсан найман илтгэлийг хэлэлцүүлэв. ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрхи үеийн түүхийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн ухааны доктор (Ph.D), профессор Н.Хишигт, “ОХУ-ын Аюулгүй байдлын холбооны архивуудын баримт бичиг дэх Монгол (1922-1936 он)” эмхэтгэлд багтсан Монголын шашин, лам нарын байдал, засгийн газрын эсрэг бодол санаа, эсэргүү хөдөлгөөний талаарх баримтын тойм судалгаа” сэдвээр, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн доктор (Sc.D), С.Л.Кузьмин, “1932 оны Монгол дахь иргэний дайн: Гадаадаас өдөөгдсөн зэвсэгт хөдөлгөөн эсвэл ардын бослого уу?” сэдвээр, түүхийн ухааны доктор (Ph.D), Д.Хоролдамба, “1930-1932 оны Монгол дахь бослого (иргэний дайн): шалтгаан, үр дагавар, шинж чанар ба сургамж” сэдвээр, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, хэл бичгийн ухааны доктор (Ph.D), Б.Мөнхбаяр, “XX зууны Монголын уран зохиолд дүрслэгдсэн 1932 оны бослого” сэдвээр, ТЕГ-ын Тусгай архивын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, түүхийн ухааны доктор (Ph.D), Б.Эрдэнэбилэг, “1932 оны ардын бослого” гарах болсон учир шалтгаан, түүхэн сургамж” сэдвээр, Батлан хамгаалахын төв архивын дарга, дэд хурандаа, магистр Ж.Гантулга, “Нийгмийн эмх замбараагүй байдал-1932 он” сэдвээр, Япон улсын Токиогийн Гадаад судлалын их сургуулийн доктор (Ph.D), Аоки Масахиро, “Японы баримт бичиг дэх Монголын 1932 оны бослогын мэдээ” сэдвээр, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Н.Хатанбаатар, “Эрдэнэ Зуу хийдийн цорж хувилгаан Гончигжанцан ба 1932 оны бослого” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.

        Шилдэг эрдэм шинжилгээний илтгэл шалгаруулах уралдааны дүнгээр (нэгдүгээр байранд тэнцэх илтгэл байгаагүй болно), хоёрдугаар байранд түүхийн ухааны доктор (Ph.D), Д.Хоролдамбын “1930-1932 оны Монгол дахь бослого (иргэний дайн): шалтгаан, үр дагавар, шинж чанар ба сургамж” сэдэвт илтгэл шалгарч 4 сая төгрөг, гуравдугаар байранд, Япон улсын Токиогийн Гадаад судлалын их сургуулийн багш, монголч эрдэмтэн, доктор (Ph.D), Аоки Масахирогийн “Японы баримт бичиг дэх Монголын 1932 оны бослогын мэдээ” сэдэвт илтгэл шалгарч 3,5 сая төгрөг, дөрөвдүгээр байранд, Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрхи үеийн түүхийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн ухааны доктор (Ph.D), профессор Н.Хишигтийн “ОХУ-ын Аюулгүй байдлын холбооны архивуудын баримт бичиг дэх Монгол (1922-1936 он)” эмхэтгэлд багтсан Монголын шашин, лам нарын байдал, засгийн газрын эсрэг бодол санаа, эсэргүү хөдөлгөөний талаарх баримтын тойм судалгаа” сэдэвт илтгэл шалгарч 3 сая төгрөг, тавдугаар байранд, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, монголч эрдэмтэн, доктор (Sc.D), С.Л.Кузьмины “1932 оны Монгол дахь иргэний дайн: Гадаадаас өдөөгдсөн зэвсэгт хөдөлгөөн эсвэл ардын бослого уу?” сэдэвт илтгэл шалгарч 2 сая төгрөг, өргөмжлөлөөр тус тус шагнагджээ. Тэрчлэн тус эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцож, илтгэлээ хэлэлцүүлсэн дөрвөн илтгэгчид тус бүр 500 000 төгрөг, талархлын хамт гардуулсан юм.


1932 оны зэвсэгт бослогын судалгаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогчид.

“Чингис хаан” музейн Их танхимд. 2022.11.14



Бусад мэдээлэл