“MONUMENTA HISTORICA” ЦУВРАЛЫН ШИНЭ ДУГААР "ЗҮҮНГАРЫН ЭЛЧ НАР ТӨВӨДӨД МАНЗ ЧАНУУЛСАН ТЭМДЭГЛЭЛ (1740-1748)" ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.
“MONUMENTA HISTORICA” ЦУВРАЛЫН ШИНЭ ДУГААР "ЗҮҮНГАРЫН ЭЛЧ НАР ТӨВӨДӨД МАНЗ ЧАНУУЛСАН ТЭМДЭГЛЭЛ (1740-1748)" ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.



ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс эрхэлдэг “Monumenta Historica” буюу “Дурсгалт бичгийн чуулган” цувралын энэ удаагийн дугаарт баруун Монголчуудын мөргөлийн тухай нарийн тодорхой тэмдэглэсэн манж дансны монгол орчуулгыг хэвлүүлэн нийтэлж байна.

Манз чануулах хэргийн данс (ma. manja fuifure baita i dangse) нь БНХАУ-ын Түүхийн Нэгдүгээр архивт хадгалагдаж байгаа 1740-1748 онд Зүүнгарын монголчууд Төвөдөд хүрч бурхны шашны олон сүм хийдүүдэд мандал өргөж, буян үйлдүүлэх явцад бий болсон баримт бичгүүд юм. Зүүнгарын элч нарын Төвөдөд хийсэн мөргөлийн явцад Манж Чин улс нь тусгай хүн томилж тэднийг замчлах, элч нарын тэргүүнийг Далай лам, Банчин Эрдэнэ болон Галдан, Сэра, Брайбүн зэрэг томоохон хийдийн хамба хутагт нартай хийх уулзалтыг зохион байгуулах; бусад Халх, Өвөр Монгол, Хөх нуурын монголчуудтай тааралдахгүй байхаар зохион байгуулах, Төвөд, Хөх нуурын лам нартай шууд харилцуулахгүй хянах, Зүүнгарын дотоод байдлын тухай мэдээ авч тагнах, монголчуудын авч ирж байгаа Төв Азийн болон Оросын, мөн Монгол нутгийн ангийн үс, бараа бүтээгдхүүнийг үнэлэн худалдаа хийх зэрэг олон талт үйл ажиллагаа явуулах шаардлагатай байв.

Энэ бүх үйл явдлын үр дүнд бий болсон баримт бичгүүдийг Манз чануулах хэргийн данс (монгол хэлнээ утгачилан орчуулбал [Лам нарт] манз цай барьж буян үйлдсэн явдлын тэмдэглэл) гэх нэрээр нэрлэн хадгалжээ.


Бусад мэдээлэл