ШУА-ийн Удирдах ажилтны зөвлөгөөнд оролцлоо
ШУА-ийн Удирдах ажилтны зөвлөгөөнд оролцлоо

Шинжлэх ухааны академийн удирдах ажилтны зөвлөгөөн 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр болж өнгөрлөө. Зөвлөгөөнд БШУЯ, ШУА, харьяа 16 хүрээлэн, ШУТС болон бусад хувийн хэвшлийн төлөөлөл 150 хүн оролцож 15 илтгэл хэлэлцүүллээ. Тус хүрээлэнгээс захирал, доктор Ц.Цэрэндорж, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ц.Энхчимэг болон салбар, төвийн эрхлэгч нар оролцлоо.


Удирдах ажилтны зөвлөгөөнөөр шинжлэх ухааны салбарт үйлчилж буй хууль, дүрэм, журмын шинэчлэлийн өөрчлөлтийг танилцуулах, тэдгээрийн хэрэгжилтэд идэвх зохион байгуулалттай оролцох зэрэг асуудлыг хэлэлцэв. Тодруулбал, УИХ-аас баталсан “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн  бодлого зэрэг тулгуур хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны салбарын оролцоог тодорхойлох,  хийгдсэн судалгааны үр дүнг танилцуулах, ашиглах боломжийг олгох, хэрхэн хэрэгжүүлэх арга замын талаар хамтарсан томоохон төсөл, зөвлөмж, санал санаачилгуудын талаар санал солилцож, ярилцлаа.



Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
3 жилийн өмнө