"ТОД НОМЫН ГЭРЭЛ ТӨВ" ТББ 200 ГАРУЙ БҮТЭЭЛЭЭ ШУА-ИЙН ТҮҮХ, УГСААТНЫ ЗҮЙН ХҮРЭЭЛЭНД БЭЛЭГЛЭВ.
"ТОД НОМЫН ГЭРЭЛ ТӨВ" ТББ 200 ГАРУЙ БҮТЭЭЛЭЭ ШУА-ИЙН ТҮҮХ, УГСААТНЫ ЗҮЙН ХҮРЭЭЛЭНД БЭЛЭГЛЭВ.

2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнд "Тод номын гэрэл төв" ТББ-ын захирал, доктор, профессор На.Сүхбаатар хүрэлцэн ирж Ойрад Монгол судлалын судалгааны үр дүнгээс танилцуулан сүүлийн 10 гаруй жилийн турш тус төвөөс эрхлэн хэвлүүлсэн түүх, сурвалж судлал, хэл бичиг судлалын ном бүтээл, эмхэтгэл, толь бичиг зэрэг 200 гаруй бүтээлээ бэлэглэлээ.
  
Тэрбээр Монголын түүхийн судалгааны тэргүүлэх байгууллага ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнд ном бүтээлээ бэлэглэн судалгааны үр дүнгээсээ хүргэж буй нь нэр төрийн хэрэг хэмээн цохон тэмдэглэв.
Тус хүрээлэнгийн хамт олон талархан хүлээн авч, захирал, доктор, дэд профессор Л.Эрдэнэболд хүрээлэнгийн ном бүтээлийн дээжээс бэлэг барив.
Доктор, профессор На.Сүхбаатар болон "Тод номын гэрэл төв" ТББ-ын хамт олонд цаашдын эрдэм судлалын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
3 жилийн өмнө