Монгол-Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад суугаа Япон Улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн ахмад эрдэмтэн, доктор, профессор С.Цолмонг өөрийн өргөмжлөлөөр шагналаа.
С.Цолмон нь Залуу монголч эрдэмтдийг бэлтгэх үйлст үнэтэй хувь нэмрээ оруулсан ба түүний гадаад шавь нараас 6 хүн докторын зэргээ амжилттай хамгаалж, Японы Токиогийн Гадаад судлалын их сургууль, Ямагатагийн их сургууль, Хоншюгийн их сургууль зэрэг нэр хүндтэй их, дээд сургуульд багшилж байна.