МОНГОЛЫН УГСААТАН СУДЛААЧДЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ӨВ цувралын нэгдүгээр боть “МОНГОЛ МАЛЧДЫН НУТАГШИЛ, АХУЙ БАЙДЛЫН ДҮРСЛЭЛ” бүтээл хэвлэгдэн гарлаа.
МОНГОЛЫН УГСААТАН СУДЛААЧДЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ӨВ цувралын нэгдүгээр боть “МОНГОЛ МАЛЧДЫН НУТАГШИЛ, АХУЙ БАЙДЛЫН ДҮРСЛЭЛ” бүтээл  хэвлэгдэн гарлаа.

              ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн угсаатан судлаачдын хээрийн судалгааны үед буулгасан гэрэл зургуудыг судалгааны эргэлтэд оруулж, олон нийтийн хүртээл болгох ажлын хүрээнд МОНГОЛЫН УГСААТАН СУДЛААЧДЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ӨВ цувралын анхны дугаарыг нэрт угсаатны зүйч, Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Ph.D), профессор Г.Цэрэнхандын хээрийн судалгааны явцад цуглуулсан гэрэл зургуудыг нэгтгэж “Монгол малчдын нутагшил, ахуй байдлын дүрслэл” нэртэйгээр судлаач, уншигч Та бүхэнд өргөн барьж байна. Уг бүтээлийн гэрэл зургууд нь 1960-1990 оны хоорондох Монголын нэгдэлч малчдын ахуй байдлын дүрслэлийг ангилан  харуулсан болно.

Тус бүтээлийн нээлт 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн нэгдүгээр байрны 410 тоот танхимд болно.


 

          




Бусад мэдээлэл