ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн 2021 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайланг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, амжилттай дүгнүүлсэн боловч өнгөрсөн оны сүүлээр эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайланг хамт олны хурлаар хэлэлцүүлдэг уламжлал Ковид-19 цар тахлын улмаас түр тасалдаад байсан билээ.
2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн 2021 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайлан, 2022 оны эхний хагас жилийн товч тайланг хүрээлэнгийн хамт олон болон ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын төлөөлөлд танилцууллаа.
Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Ц.Цэрэндорж 2021, 2022 оны тайланг танилцуулсан ба ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын
орлогч дарга Б.Бат-Эрдэнээр ахлуулсан доктор (Ph.D) Б.Золжаргал нарын баг бүрэлдэхүүн тайлангийн хуралд оролцлоо.
Захирал Ц.Цэрэндорж тус хүрээлэнгийн стратеги төлөвлөгөө, үр дүнгийн
гэрээний биелэлт, хүрээлэнд хэрэгжүүлж буй төсөлт болон суурь судалгааны
сэдэвт ажлын үйл явц, үр дүнгийн талаар тайлагнав. Уг хурал дээр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын орлогч дарга Б.Бат-Эрдэнэ Шинжлэх Ухааны Академийн 2022 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайланг
хүрээлэнгийн ажилтнуудад танилцуулж, асуултад хариулан санал солилцлов.