БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлаарх бүх ард түмний санал хураалтын түүхт 80 жилийн ойд зориулж, Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн хамтран “Тусгаар тогтнолын төлөөх ард нийтийн санал хураалт-80 жил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Чингис хаан” үндэсний музейн 7 давхрын хурлын тахимд зохион байгууллаа.
Хуралд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Архивын Ерөнхий газар, МУИС, ШУС-ийн Түүхийн тэнхим, МУБИС, НХУС-ийн Түүхийн тэнхим, ХИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургууль, СЭЗИС, “Шихихутуг” Их Сургууль, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэн, Япон улсын Тохоку Гакуин Их сургуулийн эрдэмтэн судлаачид оролцож, дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлөөр Холбоотон гүрнүүдийн удирдагчдаас БНМАУ-ын тусгаар тогтнолын талаар баримталж байсан бодлого, үр дүн, шийдэл, БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлаарх бүх ард түмний санал хураалтын явц, үр дүн, түүхэн ач холбогдол, бүх ард түмний санал асуулгын талаарх ЗХУ болон ДИУ-ын Засгийн газрын байр суурь, санал хураалтын түүхэнд холбогдох шинэ мэдээ баримт зэрэг асуудлаар шинэлэг, сонирхолтой 12 илтгэлийг хэлэлцэв.