ДЭЛХИЙН II ДАЙНЫ ТӨГСГӨЛ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНД БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС (Улс төр, цэргийн түүхийн судалгаа) бүтээл хэвлэгдэв.
ДЭЛХИЙН II ДАЙНЫ ТӨГСГӨЛ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНД БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС (Улс төр, цэргийн түүхийн судалгаа) бүтээл хэвлэгдэв.

Бүтээлд, Чөлөөлөх дайны түүхэнд холбогдох олон эх сурвалжуудыг судалгааны эргэлтэд оруулж, тухайн сэдэвт ажлын хүрээнд орхигдсоор ирсэн буюу дутуу дулимаг хөндсөн асуудлуудыг шинээр авч үзэн, Чөлөөлөх дайны түүхийн агуулга, хамрах хүрээг өргөжүүлсэнд бүтээлийн гол онцлог, давуу тал оршиж байгааг онцолжээ.
Тус нэг сэдэвт бүтээл нь өмнөх үг, 4 бүлэг, 16 зүйл, төгсгөл, хавсралт, ном зүйгээс бүрдэх бөгөөд бүтцийн хувьд:
Нэгдүгээр бүлэгт, дэлхийн хоёрдугаар дайны үеийн Монгол улс, тус улсаас Японд дайн зарлаж МАХЦ-ийн байлдааны бэлтгэлийг хэрхэн хангасан тухай, Хоёрдугаар бүлэгт, Монгол-Зөвлөлтийн цэргийн давших операци болон тусгай чиг үүрэг бүхий зарим анги байгууллагын дайнд гүйцэтгэсэн үүрэг, Гуравдугаар бүлэгт, БНМАУ-ын Засгийн газраас монгол овогтныг нэгтгэх талаар баримталсан бодлого, үр дүн, Барга, Өвөр Монгол дахь Засгийн газрын төлөөлөгчдийн үйл ажиллагаа, Монголчуудын дунд өрнөсөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, Дөрөвдүгээр бүлэгт, дайны үеийн олзлогдогчид болон тэдний хувь заяа хийгээд Чөлөөлөх дайны үр дүн, түүхэн ач холбогдлын талаар тус тус архивын баялаг баримтад түшиглэн бичжээ.


Бусад мэдээлэл