Шинжлэх Ухааны Академиийн Түүх,
археологийн хүрээлэн, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Халх
голын дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисс, Халх гол сумын
Засаг даргын Тамгын газар, Халх гол сумын “Ялалт” музейтэй хамтран Халхын голын дайны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан “Халхын голын дайн-80
жил” сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний бага хурал 2019 оны
8 дугаар сар 13-15 –ны өдрүүдэд Халх гол сумын Ялалт музейн хурлын
танхимд амжилттай зохион байгууллаа.
Хурлыг нээж:
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал,
Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, академич
С.Чулуун,
Дорнод аймгийн Засаг даргын
орлогч, Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх комиссын дарга Ш.Ёл,
Дорнод аймгийн Халх гол сумын
Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ нар нээж үг хэлллээ.
Тус хуралд нийт 19 илтгэл хэлэлцэгдэж,
ярилцлага, санал шүүмжлэл өрнүүлэв.
Хурлын арга хэмжээг хааж ШУА-ийн
ТАХ-ийн Бүс нутаг ба орчин үеийн судалгааны салбарын эрхлэгч доктор (Ph.D), профессор Г.Мягмарсамбуу үг хэлэв.
“Халхын голын дайн-80 жил” хурлын үеэр: 1935-1939 онд Халхын голд болсон агаарын тулалдаанд оролцсон Монгол,
Зөвлөлтийн нисгэгчдийн дурсгалд зориулсан хөшөөний нээлт.
“Ялалт” хөшөөнд цэцэг өргөх ёслол,
Ялалт музейн задгай талбайн үзүүллэгийг үзэх,
Халхын голын түүхэн дурсгалт газраар тойрон
аялал, ярилцлага уулзалт,
Халх гол сумын ЗДТГ-ын
хүндэтгэлийн хүлээн авалтын арга хэмжээ,
Олон Улсын эрдэм шинжилгээний хуралд
зориулсан “Халхын голын үдэш” цэнгүүн,
Халхын гол орчмын дурсгал болох Баяцагааны нуруун дахь хөшөө дурсгал, Их бурхантыг үзэх зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа.