ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн зөвлөх профессор А.Очир агсан, тус хүрээлэнгийн захирал доктор Л.Эрдэнэболд болон доктор Б.Анхбаяр, Ц.Одбаатар нарын хамтран туурвисан “Монгол нутаг дахь Уйгурчуудын археологийн дурсгал” /УБ., 2019/ бүтээл Орос хэл дээр орчуулагдан гарлаа. ОХУ-ын Татарстаны БНУ-ын Шинжлэх ухааны академийн А.Х.Халиковын нэрэмжит Археологийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Евроазийн тал нутгийн археологи” сэтгүүлийн 33-р дугаар, “Уйгурын хаант улсын археологи” цувралаар “Археологические памятники Уйгурского каганата Монголии” /Кн.1, Ред, А.Г.Сидтиков, Изд-во АН РТ, Казань 2025/ нэрээр хэвлэгдэн гарч оросын түүхчид, археологчид, мянга мянган уншигчид, сонирхон судлагчдын гар дээр очлоо. Номын зохиогчиддоо болон номыг бүтээхэд оролцсон бүх хүмүүст баяр хүргэе.
