Монгол улсын баатар Л.Дандарын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, байгууласан гавьяаг нь мөнхжүүлж, үеийн үед сурталчилан алдаршуулж байх зорилгоор энэхүү номыг түүний төрсөн дүү С.Орсоо амьд ахуй насандаа бичсэнийг үр хүүхдүүд нь хэвлүүлсэн билээ. Энэхүү номонд Дандар баатрын намтар, дуртгал, дурсамж яриа, түүхэн гэрэл зургууд орсон бөгөөд уг номыг Лодонгийн Дандарбаатар сан болон С.Орсоогийн үр хүүхдүүдээс Түүх, археологийн хүрээлэнгийн номын сан бэлэглэсэн байна.