МОНГОЛ-ОХУ-ЫН ХАМТАРСАН “ДОТООД АЗИЙН ЭЗЭНТ ГҮРНҮҮДИЙН ХОТ СУУРИН” ТӨСЛИЙН ХЭЭРИЙН СУДАЛГААНЫ АЖИЛ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА.
МОНГОЛ-ОХУ-ЫН ХАМТАРСАН “ДОТООД АЗИЙН ЭЗЭНТ ГҮРНҮҮДИЙН ХОТ СУУРИН” ТӨСЛИЙН ХЭЭРИЙН СУДАЛГААНЫ АЖИЛ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА.

Тус төслийн хүрээнд 2025 онд Төв аймгийн Заамар сумын нутагт орших Хэрмэн дэнж хэмээх хульширсан балгасанд археологийн малтлага судалгаа явуулж буй бөгөөд олон арван сонирхолтой хэрэглэгдэхүүнийг илрүүлэн олсоор байна.
Хамтарсан төслийн судлаачдын үзэж байгаагаар эл балгас нь Уйгур улсын үед эх үндэс нь тавигдаж хожим Хятан улсын үед цэргийн зориулалттай суурин болгон дахин засварлан ашиглаж байсан болохыг тогтоожээ.

Тус төслийн хээрийн судалгааны ажилд монголын талаас төслийн удирдагч, доктор Л.Эрдэнэболд, Б.Очир, магистр У.Өлзийдулам нар, ОХУ-ын талаас төслийн удирдагч, академич Н.Н.Крадин, доктор А.Л.Ивлиев, профессор С.А.Васютин нар ажиллаж байна. 


Бусад мэдээлэл