ШУА-ийн гишүүний ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуульд нэр дэвшигч 14 эрдэмтний бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэнд Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, Олон Улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Доктор (Sc.D), Профессор С.Чулууны үзэсгэлэн дэлгэгдэж байна. Тус үзэсгэлэн 2018 оны 12 сарын 11-ний 17 цаг хүртэл ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 6-н давхарт ажиллах тул сонирхосон хүн бүр үзэж, танилцах боломжтой.