"Монгол ба бүс нутгийн буган хөшөөний соёл" 2 боть бүтээлийн нээлт
"Монгол ба бүс нутгийн буган хөшөөний соёл" 2 боть бүтээлийн нээлт

    Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгээс хэвлэн гаргасан “Монгол ба бүс нутгийн буган хөшөөний соёл” 2 боть бүтээлийн нээлт өнөөдөр MN TOWER-ийн MN17 арт галерейд Зураач, урлаг бүтээгч П.Байгалийн “Дээд үүд” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгийн хөтөлбөрийн хүрээнд боллоо.



















    Өнөөдөр нээлтээ хийж буй энэхүү бүтээл нь Монголын эртний соёл иргэншлийн гол бэлгэдэл дүр, монументал урлагийн шилдэг төлөөлөл болох буган хөшөөний анхны бүрэн каталог болно. Тэргүүн ба дэд ботид Монголын 1241 буган хөшөөний товч тодорхойлолт, гар болон өнгөт гэрэл зураг, зарим дурсгалын дэвсгэр зураг багтсан байна. Мөн аймаг тус бүрийн буган хөшөөдийн тархалтын зураг, дурсгалуудын жагсаалтыг хавсаргажээ.



















    Өнөөгийн Монгол орны нутагт оршин амьдарч ирсэн хүмүүсийн оюун санаа, сүсэг бишрэл, ертөнцийг үзэх үзэлд бугын тухай ойлголт шинэ чулууны үеэс төлөвшин бий болсон бөгөөд хүрлийн эрин үеэс буга нь нэгэн төрлийн шүтээн амьтан болжээ. Үүний гол баталгаа нь Монгол болон түүний хөрш зэргэлдээ зарим нутагт тархсан 1500 орчим буган хөшөөд, олон тооны хадны зураг, археологийн маlтлагаас гарсан бугын дүрст эд өлгийн зүйл болж байгаа юм.




















Мөн зураач, уран бүтээлч П.Байгалийн “Дээд үүд” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгийн хүрээнд

  • 2019 оны 3 сарын 6-ны өдрийн 16:00 цагаас МУЗ-ийн “Улаан гэр” бүтээлч орон зайн нээлт
  • 2019 оны 3 сарын 15-ны өдрийн 16:00 цагаас Монголын үндэсний музейн судлаач Ж.Баярсайхан Доктор(Ph.D), Улаанбаатар их сургуулийн багш Т.Идэрхангай Доктор(Ph.D), дэд профессор, СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит ДДУС-ийн Дүрслэх урлаг, онол түүхийн тэнхимийн эрхлэгч П.Байгаль Доктор(Ph.D) нарын “Буга шүтэх уламжлал, бэлгэдэл, дүрслэл” чөлөөт ярилцлага явагдах төлөвлөгөөтөй байна. 






















Бусад мэдээлэл