МОНГОЛЫН УГСААТНЫ ЗҮЙН ХЭЭРИЙН СУДАЛГААНЫ ЭХ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН XI хэвлэгдлээ
   МОНГОЛЫН УГСААТНЫ ЗҮЙН ХЭЭРИЙН СУДАЛГААНЫ ЭХ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН XI хэвлэгдлээ

   МОНГОЛЫН УГСААТНЫ ЗҮЙН ХЭЭРИЙН СУДАЛГААНЫ ЭХ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН XI хэвлэгдлээ

 Тус хүрээлэнгийн угсаатны зүйн салбар нь 60-аад жилийн түүхэн уламжлалтай энэ чиглэлийн ууган тулгуур судалгааны газар юм. Монгол улсад угсаатан судлалын үндэсний боловсон хүчин бэлтгэж, монгол угсаатны түүх-соёлыг цогцоор нь судлах ажлыг гардан зохион байгуулж, хээрийн судалгааны ажлыг тасралтгүй зохион байгуулж ирсэн. Тэрхүү судалгааны ажлыг явуулахдаа цуглуулсан хээрийн судалгааны тайлан, эх хэрэглэгдэхүүн нь тус хүрээлэнгийн Түүхийн баримт, мэдээллийн санд хадгалагдаж байна. Нийт 90 орчим хээрийн судалгааны тайлан эх хэрэглэгдэхүүн нь Монгол улсад энэ чиглэлд хийсэн судалгааны үр дүнд цугласан гол өв юм. Тус тайлан хэрэглэгдэхүүнд тулгуурлан "Монголын угсаатны зүй" 1-3 боть суурь судалгааны бүтээлийг 1987-1995 оны хооронд нийтлүүлсэн нь өнөөг хүртэл Монгол улсын угсаатны судлалын тулгуур бүтээл хэвээр байна.



Бусад мэдээлэл