МОНГОЛ ОРОСЫН ЭРДЭМТДИЙН ХАМТАРСАН ДУГУЙ ШИРЭЭНИЙ ЯРИЛЦЛАГА БОЛОВ.
МОНГОЛ ОРОСЫН ЭРДЭМТДИЙН ХАМТАРСАН ДУГУЙ ШИРЭЭНИЙ ЯРИЛЦЛАГА БОЛОВ.

    Тус хүрээлэн нь ОХУ-ын  Санк-Петербург хотноо зохиогдсон "Монголын соёлын өдрүүд” -ийн хүрээнд  2019 оны 6 сарын 10-нд

Оросын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнтэй хамтран

-        "Санк-Петербург дэх монгол судлал: өнгөрсөн ба өнөө“  сэдэвт  олон  улсын Дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулж ,

-       “Оросын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн гар бичмэлийн сан хөмрөгийн монгол гар бичмэлүүд”  

“ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн Дорно дахин судлаачдын архивт хадгалагдаж буй Монголчуудын түүх, соёлд холбогдох архивын баримтууд” үзэсгэлэн хамтран  гаргав.

       Мөн  арга хэмжээний үеэр Монгол, Оросын шинжлэх ухааны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн тус хүрээлэнгийн захирал,  түүхийн шинжлэх ухааны доктор И.Ф.Поповаг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнасныг  Монгол улсын Шадар сайд  Ө.Энхтүвшин гардуулав.





Бусад мэдээлэл