ШУТСан 2017 оныг “Залуу эрдэмтдийг дэмжих жил ” болгон зарласан. Уг ажлын хүрээнд 2017 оны 5 дугаар сарын 20-ны бямба гаригт ШУА-ийн хүрээлэн төвүүд, Их дээд сургуулийн нийт 800 гаруй залуу эрдэмтэн судлаачид “Гүнжийн хоолой”- хэмээх газарт залуу эрдэмтдийн төгөл байгууллаа.Энэ арга хэмжээнд Түүх, археологийн хүрээлэнгийн залуу судлаачид идэвхтэй оролцон нийт 50 мод тарьж өөрсдийн төгөлийг бий болголоо. Энэхүү арга хэмжээнд оролцсон бүх залуу эрдэмтэн судлаач нартаа баярлалаа. Та бүхний эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье.