Тус эрдэм шинжилгээний хуралд, доктор (Ph.D), Д.Бүдсүрэн “Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошууны сүүлийн ноён Норовжанцанд холбогдох архивын баримтын тухайд”, магистр Д.Лувсандорж “Халхын Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошууны нутгийн хэдэн зураг”, доктор (Ph.D), профессор Г.Мягмарсамбуу “Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошууны сүм хийдийн тухайд”, магистр Г.Ариунтуяа “Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошууны гаалийн судалгаа”, магистр Ч.Гансүх “Монгол улсын Үндэсний номын санд хадгалагдаж байгаа Өвөрхангай аймгийн Өлзийт сумын түүхэнд холбогдох эх сурвалж”, доктор (Ph.D), Б.Лхагвадорж “Өвөрхангай аймгийн Өлзийт сумын түүхэнд холбогдох Манж болон Олноо өргөгдсөний үеийн хэрэг заргын тухай”, магистр Д.Тунгалаг “Өлзийт уулын хошуунд ардчилсан засаг захиргаа байгуулагдсан нь”, магистр Г.Баттүшиг “Өлзийт уулын хошууны засаг захиргаа, аж ахуйн түүхийн судалгаа”, доктор (Ph.D), Д.Эрдэнэбат “Монгол төрийн нэрт зүтгэлтэн Санжийн Довчин: Амьдрал, үйл ажиллагаа”, магистр Б.Ринчинноров “Бүх ард түмний тусгаар тогтнолын төлөө санал хураалт: Өвөрхангай аймгийн Өлзийт сумынхан”, доктор (Ph.D), Ц.Энхжаргал “Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдлийн түүх”, магистр М.Шолпан “Өвөрхангай аймагт ардчилсан сонгууль явагдсан нь”, магистр А.Баярмаа “Өвөрхангай аймгийн Өлзийт сумын боловсрол, соёлын асуудалд”, магистр Д.Содномжамц “Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутгаас шинээр илрүүлсэн археологийн дурсгалууд” зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэв.
