ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ТҮҮХ, АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ТҮҮХ, АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн хамт олны  2019 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Хишигт ШУА-ийн тэргүүлэгчдийн газраас томилогдсон ШУА-ийн орлогч дарга Б.Бат-Эрдэнээр ахлуулсан Н.Навчцэцэг, Болортунгалаг нарын бүрэлдэхүүнд танилцууллаа.

Тэрээр хүрээлэнгийн стратеги төлөвлөгөө, үр дүнгийн гэрээний биелэлт,  хүрээлэнд хэрэгжүүлж буй төсөлт болон суурь судалгааны сэдэвт ажлын үйл явц, үр дүнгийн талаар тайлагнав. Уг хурал дээр ШУА-ийн тэргүүлэгчдийн газраас томилогдсон ажлын хэсэгийн ахлагч Б.Бат-Эрдэнэ  ШУА-ийн тэргүүлэгчдийн газраас эхний хагас жилд хийсэн ажлын тайланг хүрээлэнгийн ажилтнуудад танилцуулж, асуултад хариулан санал бодлоо солилцлоо.


Бусад мэдээлэл